ХЭНТИЙ: Ирэх онд 3.4 тэрбум төгрөгийн барилга байгууламж, төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-12-07 14:55:14
Чингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 15 барилга, байгууламж төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхэд 3,4 тэрбум гаруй төгрөг төсөвлөжээ.

Тодруулбал шилжих долоон төсөл арга хэмжээ, шинээр найман төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх аж Үүнд, Биндэр суманд барих Цанын баазын зураг төсөл, Хэрлэн сумын 5-р багт явган хүний зам, авто зогсоолын зураг төсөв, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зогсоол, доторх хүний суудал, суудлын суурийн ажил, Гүйлтийн зам, хөл бөмбөгийн талбайн зүлэг, тохижилт, Пүрэвжавын гудамжны авто замыг Цагдаагийн уулзвараас урагш явсан авто замтай холбох зам, Биндэр сум, Баян-Өндөр баг, Галшар сумын Оч багт багийн төвийн барилга зэрэг бүтээн байгуулалтууд багтжээ.

Түүнчлэн шинэ хөрөнгө оруулалтаар Мөрөн суманд Ахмадын байрны засвар, тоног төхөөрөмж, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын тоног төхөөрөмж, Хэрлэн суманд иргэдэд үйлчлэх нэгдсэн төвийн засвар, нэгдүгээр багийн төвийн засвар, ОБГ-ын сургалт, сурталчилгааны төвийн байр, тохижилт, аймгийн Төрийн байгууллагуудын тоног төхөөрөмж, эмнэлгийн машин, Баян-Овоо сумын нэгдсэн халаалтын зуухыг шинэчлэх зэрэг ажил тусгагдсан байна.
Related news