Мөнх цэвдгийн тархалтын талбайн хэмжээ 30 гаруй хувиар багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-12-07 16:27:36

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол орны цэвдгийн тархалтын боломжит талбайн хэмжээ сүүлийн 45 жилд (1971-2016) 33.7 хувиар багасжээ.


Цэвдгийн өмнөд хил Хэнтийн нурууны хэсэгт 178 км, Хангайн нурууны хэсэгт 94 км хойш шилжсэн бол Алтай нурууны хэсэгт 240-900 м дээш шуугдсан байна. Иймд манай орны цэвдгийн талбай 2050 оны үед 33-61 хувиар буурах төлөвтэйг БОАЖЯ мэдээллээ.


Монгол орон газар зүйн байршлаараа Сибирийн цэвдгийн өмнөд хил дээр буюу шилжилтийн бүсэд оршдог учраас уур амьсгалын өөрчлөлтөнд нэлээд эмзэг, мэдрэмтгий байдаг. Цэвдэг нь тэг болон түүнээс доош градуст хоёроос дээш жил орших хөрс, чулуулгийг хэлдэг бөгөөд гадарга, гүний ус бүрэлдэн тогтох гол эх үүсвэр болж, хүрээлэн буй орчны экосистемд олон эерэг нөлөө үзүүлдэг. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 29.3 хувьд цэвдэг ямар нэг хэмжээгээр тархжээ. Цэвдгийн тархалтаараа манай улс ОХУ, Канад, АНУ, БНХАУ-ын дараа дэлхийд тавдугаарт ордог аж

Related news