Тамаваши Б.Мөнх-Оргил тэргүүлэгчийг өвдөг шороодууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-22 12:00:05

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2024 оны Хацү башёгийн найм дахь өдрийн барилдааны мэдээллийг хүргэе. Энэ өдөр макүүчид барилдсан манай бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил онцгой байлаа. Тэрбээр найм дахь макүүчид нэг ч унаагүй явсан экс озэки Асаноямаг өвдөг шороодуулав.


Түүнчлэн озэки Хоошёорюү С.Бямбасүрэн, ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар өрсөлдөгчөө давсан бол озэки Киришима Б.Лхагвасүрэн уналаа. Найман өдрийн дараа макүүчид долоон даваатай дөрөв, зургаан даваатай зургаан бөх башё тэргүүлэгчдийн эгнээнд байна.


Тэгвэл жюүрёод Рога А.Амарсанаа нэг ч унаагүй явсан Токихаяатиг ялснаар зургаан даваатай боллоо. Ингэснээр жюүрёогийн зүүний аравт эрэмбэтэй Такерүфүжи нэг ч унаагүй цор ганц бөх болж үлдлээ.


Найман өдрийн дараа манай бөхчүүд ямар амжилттай явааг харуулъя.

Макүүчи

З-Ё Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6:2

З-О Киришима Б.Лхагвасүрэн 6:2

Б-О Хошёорюү С.Бямбасүрэн  6:2

З-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 5:3

Жюүрёо

Б-1 Миторюү Б.Төрболд 4:4

З-3 Рога А.Амарсанаа 6:2

З-4 Тамашохо Э.Энхманлай 3:5

З-5 Чиёошома Г.Мөнхсайхан 3:4

Б-5 Оошёоүма П.Дэлгэрбаяр 3:4

Б-9 Дайшохо Ч.Шижирбаяр 4:4

Макүшита

Б-7 Хокүтэнкай Г.Сүхбат 1:3

З-8 Онокацү Б.Чойжилсүрэн  4:0

Б-9 Хокүтомарү Н.Чинзориг 3:1

З-14 Котокэнрюү Г.Билгүүн 2:2

З-18 Дэванорюү Т.Тэмүүлэн 4:0

З-19 Асахакүрюү Р.Жамъянтогтох 1:3

З-43 Токисома Б.Анхбаяр 2:2

З-46 Казэноүми Ц.Билгүүн 3:1

Санданмэ

З-5 Саданохикари Д.Наранцогт 1:3

Б-5 Араүма Б.Төртогтох 2:2

Б-8 Сэнхо Жигүүр2:2

Жонокүчи

З-15 Кёкүкайюү Ш.Далайбаатар /анх удаа/ 3:1

Related news