8331 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайг цэвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-23 12:08:55

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өнгөрсөн шөнө зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан байгууллагууд авто замын цасыг хусаж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллажээ.


Тодруулбал, 25 байгууллагын 854 ажилтан албан хаагч тусгай зориулалтын 157 машин техниктэйгээр ажиллаж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй авто зам, гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд нийт 82.5 тонн бодис, 137.5 тонн давс цацаж, цэвэрлэгээнээс гарсан 634.9 тонн хар цасыг ачиж тээвэрлэв. Түүнчлэн дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 8331 аж ахуйн нэгж, байгууллага орчныхоо 50 метр талбайн цас мөсийг цэвэрлэсэн байна.


Одоогоор авто зам болон явган хүний зам, замын нуухны цэвэрлэгээ, хар цас ачих ажил хуваарийн дагуу үргэлжилж байгааг холбогдох албаныхан мэдээллээ.





Related news