ДОРНОГОВЬ: Хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-06 15:18:19

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 6 МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга О.Батжаргал сумдын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа.


Гэрээгээр Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хуулийг удирдлага болгон Монгол Улсын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллаж, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, хөрөнгө оруулалт, бусад салбарын үйл ажиллагааны үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх талаар дурджээ.


Дээрх гэрээг Дорноговь аймгийн 14 сумын Засаг дарга энэ онд хэрэгжүүлж ажиллах юм. Тус аймаг олон улсын Замын-Үүд боомт, Ханги боомттой, 73 мянган хүн амтай.


Related news