ӨВӨРХАНГАЙ: Японы Засгийн газрын санхүүжилтээр Төгрөг сумын сургуулийг засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-02-16 14:49:10

Арвайхээр, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Өвөрхангай аймгийн Засаг дарга И.Доржсүрэн нар төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.


Японы Улсын Засгийн газраас 34 жилийн турш хэрэгжүүлж байгаа “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төслийн хүрээнд Төгрөг сумын ерөнхий боловсролын сургуулийг иж бүрэн засах юм.



Төслийн хүрээнд 253 мянган ам.доллароор сургуулийн барилгыг иж бүрэн засаж, агааржуулалтын систем, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж зэргийг суурилуулна. Ингэснээр сурагчдын сурч хүмүүжиж ая тухтай орчин бүрдэж, боловсролын чанарын үзүүлэлт дээшилнэ хэмээн үзэж байна. Уг төслийг Өвөрхангай аймагт хэрэгжүүлэхэд УИХ-ын гишүүн Г.Ганболд хамтран ажиллаж байгаа аж. 







Related news