ӨВӨРХАНГАЙ: “Эртний сайхан” шашин, урлагийн цэнгүүн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-02-26 15:31:58

Арвайхээр, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Өвөрхангай аймгаас төрөн гарсан уртын дуучид “Эртний сайхан шашин, урлагийн цэнгүүнийг Арвайхээр хотноо зохион байгууллаа.


Энэ үеэр Цагаан өвгөн тэргүүтэй 12 цамын бүжиг харайж, Арвайн хүрээний Бандид ламтан Данзанжамъянд дуун мандал өргөсөн юм. Мөн Бандид ламтан Данзанжамъянгаас иргэд сүсэгтэн олонд айлдвар айлдсан бөгөөд хүн бүр өөрийн гэсэн сүсэг бишрэлтэй байх, гэхдээ юу шүтэх, юунд итгэхээ ажиглаж шинжих ёстойг хэлж байв. “Сайхан ном уншаад зохиогчид нь бишрэл төрдөг шиг сургаал номыг уншиж судлаад бурхан багшийг сүсэглэх нь зөв шүтлэг болно” хэмээлээ.



Түүнчлэн аймгийн Ганданпунцоглин хийдийн хамба лам Я.Ганзаяа Жанлавцогзол номын талаар тайлбарлаж, Ардын жүжигчин Д.Түвшинжаргал, СТА Д.Жавхаасайхан болон бусад дуучид уран бүтээлийнхээ дээжээс өргөн барилаа. 

Related news