ДОРНОД: Мэнэнгийн талд хээрийн түймэртэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-27 17:29:53

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн нутаг Алаг морьт гэдэг газарт хээрийн түймэртэй байна. Энэ тухай дуудлагыг өнөөдрийн 11.10 цагт Зүүн бүсийн төв Дорнод аймаг дахь Онцгой байдлын газар хүлээн авчээ.


Цас хайлж, газар чийгтэй байгаа ч өндөр ургасан өвс, хүчтэй салхи түймрийг унтраахад хүндрэлтэй байна гэж отрын малчид ярьж байна. Түймрийн голомтод Халхгол сумын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Матад сумаас томилогдсон бүлэг, хилийн 0306-р ангийн албан хаагчид, Петро Чайна Дачин тамсаг ХХК-ийн 19, 21-р талбайн ажилчид, сум дундын Хээрийн отрын штабын бүрэлдэхүүн унтраахаар ажиллаж байна.  Яг одоогийн байдлаар цурамд оруулаад байна гэж мэдээлэв. 

Related news