СҮХБААТАР: Баяндэлгэр, Халзан суманд цас орж, Мөнххаан суманд цасан шуурга шуурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-27 16:27:13

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн УЦУОШТ-өөс өгч буй цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээгээр 15 цаг 30 минутын байдлаар Баяндэлгэр, Халзан суманд цас орж, Мөнххаан суманд цасан шуурга шуурч байна гэв.


Цаг агаарын гамшигт үзэгдэл болохтой холбоотойгоор Баруун-Урт сумаас гарах, орох хөдөлгөөний найман чиглэлд нутгийн хойд хэсгээр цасан, өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Уг үзэгдэл өнөө шөнөдөө үргэлжилж, гуравдугаар сарын 28-ны өглөөний 10.00 цагийн орчимд эрчим буурч, зүүн зүгт чиглэн монгол орны нутаг дэвсгэрээс гарах төлөв ажиглагдаж байгаа. Тиймээс энэ богино хугацаанд иргэд сонор сэрэмжээ дээшлүүлэн, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөгөөг сонсож, дагахыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.


Мөн аймгийн УЦУОШТ-өөс нийт зургаан мянган өрхөд цаг агаарын сэрэгжлүүлэг зурвасыг илгээж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг сануулжээ.

 

Related news