ДОРНОД: Малын хулгайн гэмт хэрэг багасжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-28 17:30:27

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчил буурсан байна. Тодруулбал, ноднин жил гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 1322 бүртгэгдсэн нь өмнөх оноос 23 хувиар, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 3320 ирсэн нь 30 хувиар буурсан байна.


Түүнчлэн иргэний зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдол нэмэгджээ. 2022 онд иргэний зөрчигдсөн эрхийн асуудлаар 62 дүгнэлт бичиж байсан бол өнгөрсөн жил 140 болж өссөн гэж аймгийн Прокурорын газраас мэдээлэв.


Улсын хэмжээнд үйлдэгдсэн малын хулгайн гэмт хэргээр Дорнод аймаг эхний дөрөвт орж байсан бол энэ төрлийн гэмт хэрэг буурчээ. Энэ онд залилангийн гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлд онцгой анхаарч ажиллана гэлээ.


Аймгийн Прокурорын газраас ГХУССЗ, Цагдаагийн газар, бусад хууль хяналтын байгууллагатай хамтран жилд 1-2 удаа сумдад ажиллаж байна. 

Related news