Монголын эрэгтэй, эмэгтэй баг эхний тоглолтдоо хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-29 16:18:42

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монголын багууд эхний тоглолтдоо хожлоо.


Тодруулбал, эрэгтэйчүүд тэмцээний урьдчилсан шатнаас шалгарсан Шри Ланкийг шигшээг нэмэлт цагт 15:13-аар буулган авсан байна.


Харин эмэгтэйчүүд Малайзын багийг 21:4-өөр илүүрхэж хожлоо. Эмэгтэйчүүд дараагийн тоглолтоо 18:30 цагт Филиппинтэй, эрэгтэйчүүд 19:20 цагаас Тайландтай хийнэ.  



Related news