ӨНӨӨДӨР: АХБ-наас Монгол Улсын эдийн засгийн төлөвийг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-11 06:21:45

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 11-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.30-18.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: БОАЖЯ-ны 21 аймгийн БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ" зөвлөгөөн болно. Утас: 8807-2101.

09.00-17.00 цагт: МҮЭ-үүдийн СТО-нд: Ноос, ноолуурын үйлдвэрүүдийн “Залууст ээлтэй аж үйлдвэрийн хувьсал-2024” ажлын байрны өдөрлөг болж байна. 

09.00 цагт: Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын багш нарын YIII Их хурал эхэллээ. 

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

09.30 цагт: Удирдлагын академид: "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" сэдвээр хэлэлцүүлэг болно. 

10.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Хуванцар дахин боловсруулах, хуванцар бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанарын шинээр баталсан Үндэсний стандартыг  танилцуулна. Утас: 9929-9869.

11.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг нарийвчлан танилцуулна.


"ЗМ"-ний мэдээллийн төвд:

11.00 цагт: Монголын оюутны спортын VI наадам болох гэж буй талаар мэдээлнэ.

11.30 цагт: Өмнөговь аймаг-Тавантолгой чиглэл, Гашуун сухайт боомт дээр нүүрс тээвэр гацаанд орж, тээврээ зогсоохоос аргагүй болсон нөхцөл байдлын талаар тээврийн жолооч нар мэдээлнэ.


11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Франц улсад болж буй иргэн Г.Ган-Очирын шүүх хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурал зарлажээ.

11.00 цагт: ХЭҮК-т: Хангайн болон баруун бүсийн аймгууд дахь хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Утас 99028438.

-“Холидэй Инн” зочид буудалд: Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын “Mongolian Jewellery and Metal Forum, Expo-2024” болно. 





Related news