Чеонгжу-Улаанбаатар-Чеонгжу чиглэлд хуваарьт нислэг үйлдэх эрхтэй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-01 11:52:45

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас БНСУ-ын агаарын ачаа тээвэрлэгч “Aero K Airlines” компанид ИНД-129-ийн шаардлагад нийцүүлэн гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгосныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа тус компанийн удирдлагуудад гардуулав.


Ингэснээр “Aero K Airlines” компани А320 маягийн агаарын хөлгөөр Чеонгжу-Улаанбаатар-Чеонгжу чиглэлд хуваарьт нислэг үйлдэх эрхтэй болж байгаагаас гадна хоёр орны хоорондын агаарын харилцаа, харилцан ашигтай арилжааны үйл ажиллагааг улам өргөжүүлэх ач холбогдолтой юм.


ИНД-129 буюу “Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт” нь 28 хоногт Монгол Улсад хоёроос дээш хөөрч, буух, эсвэл 365 хоногт наймаас дээш хөөрөлт, буулт үйлдэх хуулийн этгээдэд гэрчилгээ олгох дүрэм гэдгийг ИНЕГ-аас мэдээллээ. 



Related news