ХОВД: "Бид хамтдаа" өдөрлөгт 300 гаруй хүн оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-25 14:35:23

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн тайлант өдөрлөг өнөөдөр "Бид хамтдаа" сэдвийн хүрээнд өрнөлөө.


Тус сургууль нь 1030 сурагч, 80 гаруй багш, ажилтантай юм.


Сургуулийн хамт олон хүүхдийн сурах, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэх, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр олон талт ажил хэрэгжүүлж байна. Энэ удаагийн өдөрлөгийн үеэр багш нар 9 өртөөнд хуваагдан, мэргэжлийн хичээлийн үйл ажиллагаа, хүүхэд хөгжүүлэх дугуйлангийн онцлох үр дүнг тайлагналаа.        

Мөн өдөрлөгийн хүрээнд шилдэг багш, сурагчдыг алдаршуулж, урлаг, спортын үзүүлбэрүүдийг толилууллаа. Өдөрлөгт сурагчдын эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл 300 гаруй хүн оролцож байна.    

Энэхүү өдөрлөг нь багш-сурагч-эцэг, эхчүүдийн уялдаа холбоог бэхжүүлэх, тэдний санал бодлыг сонсох, хүүхэд хамгааллын бодлого, сургуулийн бусад үйл ажиллагаанд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.   

Related news