Хишиг өдөр зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-05 22:38:06

Монголын багш нарын баярын өдрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р цэцэрлэгийн Г.Сүрэнхүү багштай бэлтгэл бүлгийн эцэг эхчүүд “Хишиг өдөр” арга хэмжээ зохион байгуулж цэцэрлэгийн бүх албан хаагчдын ажил үүргийг хамтран гүйцэтгэж нэг өдөр цэцэрлэгийн ажил амьдралтай нарийвчлан танилцсан байна.

Энэ үеэр байгууллагын ажилчдын дунд “Чанга шивнээ” цэнгээнт тэмцээн, эцэг эхчүүд, хүүхдүүдийн дунд “АХА” уралдаант тэмцээнүүдийг зохион байгуулсан байна. Хишиг өдрөөр ажилласан эцэг эхчүүд өөрсдийн ажилласан ажлын онцлог, давуу тал, хүнд хэцүү зүйлийн талаар өөрсдийн бодол саналаа хуваалцан халуун дотно яриа өрнүүлжээ.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р цэцэрлэг 1977 онд байгуулагдсан цагаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж хүүхэд багачуудыг хүмүүжүүлэн хөгжүүлэх ажилдаа амжилт гаргасаар байна. Одоо тус цэцэрлэгт багш, туслах зэрэг нийт 18 хүн ажиллаж байгаа ажээ. Цөм хөтөлбөрийн хүрээнд авьяас, ном гэсэн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд голлон анхаарч, анги танхимуудын тохижилтыг сайжруулан цэвэр тохилог орчныг бүрдүүлжээ.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Related news