Тайландад Монголын шатарчид шагналын хур буулгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-06 16:41:34

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Тайландын нийслэл Бангкок хотноо “Биг Рүүк” олон улсын тэмцээн болж өндөрлөлөө.


Тус тэмцээнд манай улсаас таван тамирчин оролцсон бөгөөд ангилалдаа их мастер А.Энхтуул тэргүүн байр эзэлжээ. Тодруулбал, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ахлах ахлагч, “Макс” группийн тамирчин, их мастер А.Энхтуул эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр эзэлсэн байна.


Харин рапид төрөлд их мастер Г.Мөнхгал зургаан оноогоор дэд байрт шалгарчээ. Тэгвэл Монгол Улсын хамгийн залуу аварга, олон улсын мастер М.Амилал нээлттэй ангилалд дөрөвдүгээр байр эзэлсэн байна.


Үүнээс гадна ФИДЕ мастер Б.Амин-Эрдэнэ, залуу тамирчин Э.Төгстөгөлдөр нар 18 хүртэлх насны ангилалдаа түрүүлэв.   

Related news