Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-08 15:40:01

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн байгууллагын 99 жилийн ойг тохиолдуулан хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө.


Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан үеийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн залуучуудын санаачилгаар хүүхдийн байгууллагыг “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулсан түүхтэй. Уг холбоог шинэ үеийн зохиолч Д.Нацагдорж удирдаж, “Бүхний олон багачууд” дууг эгшиглүүлэн, мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихээхэн анхаарч ажилладаг байжээ.  


Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, 1996 онд УИХ-аас Хүүхдийн эрхийг хамгаалах тухай анхны хууль, 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталсан. Түүнчлэн энэ онд УИХ-аас Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.


Монголын хүүхдийн байгууллага нь,

1925-1940 онд Монголын пионерын байгууллагын төв товчоо

1940-1949 онд МХЗЭ-ийн Төв хорооны сургууль, пионерын байгууллагын төв зөвлөл

1991-2016 онд Монголын Хүүхдийн төлөө үндэсний газар

2016-2024 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

2024 оноос Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 









Related news