Жүдо бөхийн дэлхийн аваргад 18 тамирчин зодоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-13 10:38:37

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болно.


Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 103 орны нийт 628 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Харин манай улсаас 18 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 О.Хүслэн, +78 А.Адъяасүрэн нар барилдана.


Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, +100 О.Цэцэнцэнгэл нар өрсөлдөнө. Тус тэмцээнд дэлхийн чансааны эхний 100-д багтсан тамирчид оролцдог журамтай билээ.   


Тэмцээний хуваарь:

05.19-нд 48, 52, 60кг

05.20-нд 57, 66, 73кг

05.21-нд 63, 81кг

05.22-нд 70, -78, 90кг

05.23-нд +78, -100, +100 кг

05.24-нд Холимог багийн ДАШТ

Related news