Озэки Киришима Б.Лхагвасүрэн, Хоошёорюү С.Бямбасүрэн нар башёг тааруу эхлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-16 16:03:50

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Зуны тэмцээнд манай 23 залуу зодоглохооро банцүкэд бичигдсэн.



Үүнээс ёкозүна Тэрүнофүжи гэмтээд тэмцээнээс гарсан бол хоёр озэки тун тааруухан барилдаж байна. Ялангуяа кадобан озэки Киришима Б.Лхагвасүрэн ганцхан даваатай, гурав унасан тул цолоо хамгаалах шаардлага гарсан.


Шинэ маэгашира Оошёома П.Дэлгэрбаяр гурван даваатай, шинэ жюүрёо Оонокацү Б.Чойжилсүрэн дөрвөн даваатай монгол бөхчүүдийн дараагийн үеийг тэргүүлэхэд бэлэн гэдгээ харуулсаар.


Харин ирээдүйн сэкитори гэгддэг макүшита зиндааныхны амжилт санаснаар доогуур байна. Хокүтэнкай Б.Сүхбат гурав дахь өдрөөс эхлэн башёг орхисон таагүй мэдээтэй.


Макүүчи

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-1 /башёг өнжсөн/

Озэки Хоошёорюү С.Бямбасүрэн 2-2

Озэки Киришима Б.Лхагвасүрэн 1-3

М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-2

М-13 Миторюү Б.Төрболд 1-3

М-14 Оошёома П.Дэлгэрбаяр 3-1

М-15 Роога А.Амарсанаа 2-2


Жюүрёо

Б-2 Дайшёохо Ч.Шижирбаяр 2-2

Б-3 Чиёошёома Г.Мөнхсайхан 3-1

Б-9 Тамашёохо Э.Энхманлай 3-1

З-12 Оонокацү Б.Чойжилсүрэн 4-0


Макүшита

Б-10 Асахакүрюү Р.Жамъянтогтох 1-1

Б-13 Хокүтомарү Н.Чинзориг 0-2

З-16 Котокэнрюү Г.Билгүүн 0-2

Б-16 Хокүтэнкай Г.Сүхбат 0-1 /башёг өнжсөн/

Б-18 Дэванорюү Т.Тэмүүлэн 2-0

З-32 Казэноүми Ц.Билгүүн 2-0

Б-54 Араүма Б.Төртогтох 1-1


Санданмэ

З-13 Токисоүма Б.Анхбаяр 2-0

З-29 Саданохикари Д.Наранцогт 2-0

Б-87 Кёкүкайюү Ш.Далайбаатар 2-0


Жонокүчи

Б-3 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 1-1

Related news