“Улаанбаатар марафон 2024”-т оролцохоор 15700 хүн бүртгүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-20 17:56:39

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдыг бүртгэж дууслаа.


Хоёр сарын хугацаанд 15700 хүн бүртгүүсэн байна. Өнгөрсөн жилийн гүйлтэд  12700 гаруй гүйгч бүртгүүлж байсан бол энэ тоо 3000-аар өсөв. 


Энэ жил таван км-ийн зайд гүйхээр хамгийн олон буюу 10907 хүн бүртгүүлсэн байна. Мөн 21 км-т 1014 хүн гүйхээр бүртгүүлсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Тэгвэл гэр бүлийн гүйлтэд 1400, 1.5 км-ийн тусгай хэрэгцээт иргэдийн гүйлтэд 39 хүн бүртгүүлэв. Түүнчлэн 10, 21, 42 км-т гүйгчдийн бүртгэл өнгөрсөн оныхоос өссөн үзүүлэлттэй гарав.  Тодруулбал, өнгөрсөн онд 10 км-т 1368 гаруй гүйгч, 21 км-т 542 гүйгч, 42 км-т 140 гүйгч бүртгүүлж байв. Харин энэ жил 10 км-т 1866 гүйгч, 21 км-т 917 гүйгч, 42 км-т 180 гаруй гүйгч бүртгүүллээ.


Одоогийн байдлаар 11 мянган хүн бүртгэлийн дугаараа авсан бөгөөд дугаар олгох ажил энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.






 

Related news