УИХ-ын гишүүн Ч.Улаан тойрогтоо ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-10 17:43:49

УИХ-ын сонгуулийн 24-р тойрог, Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Улаан тойрогтоо ажиллаж байна. Тэрээр 10 дугаар сарын 9-ний өдөр Эрдэнэцагаан сумаас тойргийн ажлаа эхлүүлжээ.

УИХ-ын намрын чуулган энэ сарын 18-нийг хүртэл завсарласантай холбоотойгоор гишүүд тойрог тойрогтоо ажиллаж байгаа бөгөөд гол зорилго нь тойргийнхоо төсвийн судалгааг хийх, УИХ-аар батлагдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоомжийг танилцуулах, ард иргэдэд Засгийн газрын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээлэл хүргэх, улс орны эдийн засгийн бодит нөхцөл байдлыг танилцуулах, харилцан снаа бодлоо хуваалцаж, ярилцах юм.

УИХ-ын гишүүн Ч.Улааны хувьд Сүхбаатар аймгийн 13 сумдын иргэд, төлөөлөгчидтэй уулзалт хийхээр товложээ.

Т. Одончимэг

Related news