ХӨВСГӨЛ: Буриад улсад адуу, үхрийн мах нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-26 10:21:14

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад ажлын айлчлал хийж, Буриад Улсын тэргүүн А.С.Цыденовтой уулзлаа.




Уулзалтын үеэр хөрш аймгуудын үйл ажиллагаанд төлөөлөл оролцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэн, туршлага солилцохоор болсон байна.


Мөн "Бурятмяспром" компанитай хамтран Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээр дамжуулан 39 мянган тонн адуу, үхрийн мах нийлүүлэх хэлэлцээр хийсэн байна.



Хөвсгөл аймаг сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгойгоор улсад тэргүүлж байна. Өнгөрсөн оны мал тооллогын  дүнгээр 5660189 толгой мал тоолуулсан.


Бид малынхаа үүлдэр угсаа, эрүүл мэндэд онцгой анхаарч хөрш орнуудад экспортолж, малчдынхаа ашиг орлогыг нэмэгдүүлэхийг зорьж байна гэдгийг Засаг дарга П.Лхагважав онцоллоо.

 

 

 

Related news