АНУ-ын нээлттэй тэмцээнд хамгийн удаан тоглосон амжилтыг эвджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТНЬЮ-ЙОРК, 2024 оны наймдугаар сарын 28 /TASS/. Оросын теннисчин Карен Хачанов, Их Британийн тамирчин Даниэль Эванс нар АНУ-ын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн түүхэнд хамгийн удаан хугацаанд тоглосон амжилтыг шинэчлэн тогтоожээ.
Өмнөх амжилтыг 1992 оны тэмцээний хагас шигшээд Шведийн тамирчин Стефан Эдберг, Америкийн Майкл Чанг нар тогтоож байжээ. Тэдний тоглолт 5 цаг 26 минут үргэлжилж байсан юм. Харин К.Хачанов, Д.Эванс нар АНУ-ын нээлттэй тэмцээний эхний тойргийн тоглолтод 5 цаг 35 минутын турш өрсөлдөж, уг тоглолт 6:7 (6:8), 7:6 (7:2), 7:6 (7:4), 4:6, 6:4-ийн харьцаатайгаар Д.Эвансын хожлоор дуусжээ. Д.Эванс хоёрдугаар тойрогт Аргентины теннисчин Мариано Навонетэй тоглоно.
Өдгөө 28 настай К.Хачанов дэлхийн чансааны 22 дугаарт бичигддэг. 2020 оны Олимпын наадмын мөнгөн медальт тэрбээр Мэргэжлийн теннисчдийн холбооны (ATP) зургаан тэмцээнд түрүүлжээ. Д.Эвансын хувьд тэрбээр 34 настай, ATP чансааны 184-т бичигдэж байна.