“Найрамдал” зуслангийн авто замыг засаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-17 09:06:46

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх 15.7 км урт авто замыг засаж эхэллээ.


Тус замын урт 15.7 км, хоёр эгнээ, 7 метр өргөн, 1.5 метр үргэлжилсэн явган болон дугуйн зорчих хэсэгтэй байх юм. “Найрамдал” зуслангийн замын ажилд өмнө нь хоёр удаа тендер зарласан ч амжилтгүй болж, өнгөрсөн долоо хоногийн 5 дахь өдөр гүйцэтгэгчийг шалгаруулжээ. Замыг 1978 онд ашиглалтад оруулснаас хойш 46 жилийн хугацаанд засаж шинэчлээгүй байна.


Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх бүс өмнө нь зуслангийн бүсэд хамаардаг байсан бол одоо орон нутгаас хот руу ирж амьдрах иргэдийн тоо нэмэгдсэнээр шинэ суурьшлын бүс болж авто замын ачаалал ч ихэсжээ. Авто замын ажлыг 11 дүгээр сарын 1-нд дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Related news