Ардын жүжигчин Э.Амартүвшин Сан Франциско хотын дуурийн театрт дуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-25 12:04:49

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин алдарт Сан Франциско хотын дуурийн театрт урилгаар хоёр дахь удаагаа дуулж байна.


Тэрбээр энэ удаа Ж.Вердийн “Бал Маскарад” дуурийн Ренатод гоцолж буй аж. Түүний хувьд энэ сарын 27-нд тус театрын тайзнаа сүүлийн тоглолтоо хийх бөгөөд үүнээс өмнө дөрвөн удаа дуулсан байна.


Э.Амартүвшин үндэсний болон олон улсын цөөнгүй тэмцээнд шагналт байр эзэлж байсны дотор П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын уралдаанд дэд байр, “Plаcido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанаас гранпри буюу шилдэг дуурийн дуучин, “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулагддаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний үзэгчдийн нэрэмжит шагналыг тус тус хүртсэн.


Алдарт “Риголетто” дуурийн гол дүрийг амилуулан дуулдаг Э.Амартүвшинг италичууд “Дуурийн маэстро” хэмээн нэрлэдэг.

Related news