ДОРНОД: Санал хураалт 33.3 хувийн ирцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-11 14:53:59

Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 14.00 цагийн байдлаар Дорнод аймгийн хэмжээнд санал хураалт 35.3 хувийн ирцтэй үргэлжилж байна. Нийт 53385 иргэн санал өгөхөөс 18880 нь саналаа өгөөд байгаа юм. Сонгогчдын идэвх оролцооны хувьд Баянтүмэн сум 46 хувьтай хамгийн өндөр үзүүлэлттэй байна.


Зөөврийн хайрцгаар 324 иргэн санал өгөх хүсэлт гаргаж, үүнээс 307 иргэн саналаа өгсөн гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. 

Related news