Нутгийн зүүн хагаст маргаашаас хүйтэн салхитай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-10-16 09:17:43

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Нутгийн зүүн хагаст өнөөдөр 8-20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орно.


Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

 

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1+6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +14+19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +10+15 градус, бусад нутгаар +5+10 градус дулаан байна. Харин энэ сарын 16-18-нд нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байна.


2024 оны 10-р сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 17-нд зарим газраар, 18-нд тал, хээрийн нутгаар, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -14-19 градус хүйтэн, өдөртөө -4+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4+1 градус, өдөртөө +5+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8-13 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан байна. 

Related news