Барилгачдын амжилт өөдрөг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-17 19:48:24

Говь-Алтай аймгийн Барилгачдын холбоо Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн хүрээнд аймгийнхаа төр захиргааны байгууллагатай хамтран олон ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Барилгын нийт нэгжүүдийн дунд гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын тэмцээнүүдийг явуулж шалгарсан тамирчдыг төвийн арга хэмжээнд оролцуулжээ. Мөн аймгийн төвд барилгачдын нэрэмжит өндөрлөгийг буй болгосон байна.

Алтайн барилгачид энэ оны 9 сарын байдлаар барилга угсралт, их засварын нийт далан найман тэрбум 376.5 сая төгрөгийн ажил хийж, үүнээс далан долоон тэрбум 376.4 сая төгрөгийн шинэ барилга, нэг тэрбум төгрөгийн их засварын ажлыг гүйцэтгэсэн амжилттай байна.

                                                                             Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Related news