Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 24 метрийг давна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-11-12 09:09:09

Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр  08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  цас орж,  шуурна. Бусад нутгаар цас орохгүй.


Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 24 метрийг давж ширүүснэ.


Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3...-8 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.


Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулжээ.

Related news