Салхи нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-11-21 08:39:06

Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Нийт нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл багавтар үүлтэй. Цас орохгүй.


Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.


Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -11...-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар +4...+9 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байх юм.


Ихэнх нутгаар маргаашдаа цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

Related news