Хятад-Оросын байгалийн хий дамжуулах хоолойн зүүн чиглэл ашиглалтад оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /CGTN/. Жилд 38 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай Хятад-Оросыг холбосон зүүн чиглэлийн дамжуулах хоолойг бүрэн ашиглалтад оруулжээ.
Уг хоолойг Хармөрөн мужаас Шанхай хүртэл 9 муж, өөртөө засах орон, төвлөрсөн хотуудаар дамжуулан тавьсан байна. Нийт урт нь 5111 км уг хоолойн барилгын ажил 10 жилийн турш үргэлжилжээ. Энэхүү хоолой нь Хятадын зүүн хойд нутгийн гурван муж, Бээжин-Тяньжин-Хэбэй бүс, Хөх мөрний бэлчрийн 13 сая айл өрхийн хийн хэрэгцээг хангах юм.
"Хятад-Оросын хоолойн зүүн чиглэл нь Хятадын зүүн хойд хоолойн сүлжээг “Запад-Восток” хоолойтой холбож байна. Ингэснээр Хятадын байгалийн хийн нийлүүлэлтийн хүчин чадал ихээхэн нэмэгдэж, Хятадын зүүн нутагт оргил ачааллын үеийн хэрэглээг хангах боломжийг олгоно" гэж Хятадын газрын тос, байгалийн хийн хоолойн сүлжээний корпорацын төлөөлөгч Ли Бо ярилаа.
Хятадын газрын тос, байгалийн хий дамжуулах хоолойн сүлжээний нийт урт 100 мянган км-ээс даваад байгаа бол тээвэрлэлтийн хүчин чадал нь 2020 онд 223 тэрбум шоо метр байснаа энэ онд 394 тэрбум шоо метр болж нэмэгджээ.