ДОРНОГОВЬ: Нийт нутгаар хүйтэрч цас ахиу орох төлөвтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд энэ долоо хоногийн сүүлчээр буюу 12 дугаар сарын 6-нд Дорноговийн зарим газраар бага зэргийн цас орох ба салхи багатай, цаг агаар тогтуун байх нь.
Агаарын температур шөнөдөө -13-18 хэм, өдөртөө -5-10 хэм хүйтэн байна. Харин 12 дугаар сард Дорноговь аймгийн нийт нутгаар агаарын температурын хувьд
олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй
байна.