ДОРНОГОВЬ: Сайншанд сумын 63 цэгт 163 камер байрлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-12-05 14:20:13

Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг сахих зорилгоор орон нутгийн төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын 63 цэгт 163 камер байрлуулжээ.


Харин Камерын хяналтын дэд төвийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аймгийн ЗДТГ-ын дэргэд байгуулсан байна. Мөн хүн ам хамгийн их зорчдог Замын-Үүд суманд 38 байршилд 115 камер байршуулж, кабелийн өргөтгөлийн ажлыг хийжээ.


Харин камерын хяналтын засвар үйлчилгээ, урсгал засварын ажлыг гүйцэтгэх хөрөнгийн эх үүсвэрийг жил бүр орон нутгаас шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Related news