Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -34 градус хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2024-12-26 08:50:40

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Нутгийн төв хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.


Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр хүрнэ.


Дархадын хотгор, Цэцэгнуур, Идэр, Тэс голын хөндийгөөр -29…-34 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -24…-29 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар -10...-15 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.

Related news