М.Салахт хагас сая еврогийн цалин санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТПАРИС. 2025 оны нэгдүгээр сарын 2 /ТАСС/. Английн “Ливерпүүл” клубт тоглож буй Египетийн довтлогч Мохаммед Салах-т долоо хоногт 500 мянган еврогийн цалин олгож, түүнтэй нийт гурван жилийн гэрээ байгуулах саналыг Францын “Пари Сен-Жермен” клуб гаргажээ. Энэ тухай спортын сэтгүүлч Ромен Колле Годен нийгмийн Х сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна.
Салахын “Ливерпүүл”-тэй
байгуулсан гэрээний хугацаа ирэх зун дуусах бөгөөд тус клуб долоо хоногт
400 мянган еврогийн цалинг түүнд санал болгож, хоёр жилийн гэрээг шинээр
байгуулахад бэлэн байгаа ажээ.
Өдгөө 32 настай М.Салах 2017-2018
оны улирлаас эхлэн “Ливерпүүл”-д тоглож байгаа бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд
Английн аварга, Английн цом, Английн Супер цомын аваргаар шалгарч, Аваргуудын
лиг, УЕФА-гийн Супер цом, клубүүдийн ДАШТ-нд түрүүлсэн байна. Тэрбээр энэ
улиралд 18 тоглолтод оролцохдоо 17 гоол оруулж, 13 оновчтой дамжуулалт хийжээ.