Увс нуур, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-01-09 09:08:46

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын  09 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.


Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.


Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр байх юм.


Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай газраар -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

Related news