СЭЛЭНГЭ: 17 сумын ИТХ-ын дарга нарт үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулан өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-12 18:28:40

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 17 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Нарийн бичгийн дарга, мэргэжилтнүүдэд арга зүйн дэмжлэг олгох сургалт өнөөдөр боллоо.

 

Сургалтад аймгийн бүтэц бүрэлдэхүүнийг бүрдүүлэгч гүйцэтгэгч байгууллагын төлөөллүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа тул энэ удаад Сэлэнгэ аймагт ажиллаж буй Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс төрийн албаны хууль тогтоомжийн талаар мэдээлэл танилцуулга өглөө.

 

Мөн аймгийн цаг үеийн ажил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын мэдээлэл, бүсчилсэн хөгжил ба хот хөдөөгийн сэргэлттэй холбоотой ажил үйлчилгээг хэрхэн үр дүнд хүргэж ажиллах талаар аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн ХОХБТХ-ийн дарга Я.Мөрөн нар мэдээлэл өгөв.

 

Сургалтын үеэр Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон 17 сумын ИТХ-ын дарга нарт үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулан өглөө.

Related news