СЭЛЭНГЭ: Улсын аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ![](/files/67ac824380ace.jpeg)
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 12 /МОНЦАМЭ/. 2024
онд хийж бүтээсэн ажлын үр дүнгээ төрдөө үнэлүүлж, улсын аварга хэмээх эрхэм
цол хүртсэн иргэдийг Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар
тодруулсан байна.
-Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн малчин З.Атар,
Орхон сумын Бэлэндалай багийн малчин Г.Мөнхтөмөр, Баруунбүрэн сумын Бургалтай
багийн малчин Б.Самбуу, Зүүнбүрэн сумын Бэлчир багийн малчин М.Эрдэнэтогтох, Орхонтуул
сумын Хонгор-Овоо багийн малчин Ц.Нямаа нар "Улсын аварга малчин"-аар,
-Сэлэнгэ аймгийн Ерөө сумын
Буурагчин багийн малчин С.Түмэн-Өлзий, Баянгол сумын Гонир багийн малчин Б.Чинбат
нар "Улсын хошой аварга малчин"-аар,
-Сэлэнгэ аймгийн Жавхлант
сумын Моностой багийн фермер М.Цолмон, Хушаат сумын Мөнхтолгой багийн фермер Ш.Баянжаргал,
Мандал сумын Хэрх багийн фермер З.Баасансүрэн, Шаамар сумын Дэлгэрхаан багийн
зөгийчин Д.Цагаанчулуун, Ерөө сумын Буурагчин багийн фермер Н.Баттулга нар "Улсын
аварга фермер"-ээр,
-Сэлэнгэ аймгийн Мандал сумын
иргэн О.Хатанбаатар, Шаамар сумын иргэн Ц.Баярсайхан, Хушаат сумын “Өгөөж
мандал уул ”ХХК-ийн механикжуулагч Ж.Эрдэнэ-Очир, Цагааннуур сумын “Тариан
цацал ”ХХК-ийн механикжуулагч Б.Чойжамц, Орхон сумын иргэн Л.Гансүх, Зүүнбүрэн
сумын механикжуулагч Д.Болд, Цагааннуур сумын “Сэлэнгэ тариа” ХХК-ийн
механикжуулагч Ч.Чимэддорж нар "Улсын аварга тариаланч"-аар,
-Сэлэнгэ аймгийн Баянгол сумын
“Шанддов” ХХК, Сант сумын “Анар орд” ХХК, Хүдэр сумын “Арвин бэлчир” ХХК, Баянгол
сумын “Тулга энх” ХХК-иуд "Улсын аварга тариаланч хамт олон"-оор тус
тус тодорсон байна.