Боловсролын салбарынхан спортоор өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-04 15:53:37

Сүхбаатар аймгийн боловсролын салбарынханы дунд жил бүр зохион байгуулагддаг спортын наадам 11 дүгээр сарын 4-ний өдөр эхэллээ. Энэ удаагийн спортын наадамд Сүхбаатар аймгийн боловсролын салбарын 5000 орчим багш ажилчдын төлөөлөл болсон,  40 гаруй байгууллагын 408 тамирчид өрсөлдөж байна.

Урьд жилүүдэд сургууль цэцэрлэг тус бүрээрээ нэг нэг баг болон өөр хоорондоо өрсөлддөг байсан бол энэ жилийн тухайд сумын сургууль цэцэрлэгүүд нэгдэн нэг баг болж оролцож байгаагаараа онцлог юм. Ингэснээр багийн тамирчдын тоо нэмэгдэж, өрсөлдөх чадвар нь дээшлэх юм.

Боловсролын салбарын багш ажилчид шатар, аэробик, гар бөмбөг, хөгжөөнт буухиа, олс таталт зэрэг спортын 6 төрлөөр 3 өдрийн турш өрсөлдөнө. Энэ удаагийн наадамд Сүхбаатар аймгийн боловсролын салбарын 5000 орчим багш ажилчдын төлөөлөл болсон 408 багш ажилчид оролцож байна.

Аливаа банкны хувьд болосвролын байгууллага бол хамгийн том харилцагчдын нэг нь байдаг. Тийм ч учраас тус наадмыг сүхбаатар хаан банк 2009 оноос хойш өнөөг хүртэл ивээн тэтгэж, аймгийн БСГ-тай хамтран зохион байгуулж ирсэн юм.  Наадмын цар хүрээ жилээс жилд өргөжиж, оролцогчидын ур чадвар дээшилж, өрсөлдөөн ихтэй болж байгааг Сүхбаатар Хаан банкны кахирал Ц. Адъяабаатар хэллээ.

Наадмын  нээлтийн үйл ажиллагааны үеэр өнгөрсөн жилийн наадмын тэргүүн байрын шагналт,  цомын эзэн баг болох Баруун-Урт сумын 1-р БДС-ийн хамт олон шилжин явах цомыг тэмцээний ерөнхий шүүгчид хүлээлгэн өглөө. Мөн энэ үеэр биеийн тамир спортын салбарт амжилт гагасан биеийн тамирын багш нарыг холбогдох албаны шагналаар шагнаж урамшууллаа.

Т. Одончимэг

Related news