ӨНӨӨДӨР: “Улаанбаатар биенналь” урлагийн наадам зохион байгуулах талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-06-03 07:09:12

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3 МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм


11:40 цагт: Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Дархан аварга Жигжидийн Мөнхбат хэмээх алдартныг мөнхлөх хөшөөний нээлт болно.

12:00 цагт: Монголын урлагийн зөвлөл, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар биенналь” урлагийн наадмыг энэ сарын 6-20-нд зохион байгуулах гэж буй талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл өгнө.

13:00 цагт: Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ий хэвлэлийн хурал “Улаанбаатар” зочид буудалд болно.


-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.


Орон нутагт:

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.


 

Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

 

Related news