Зарим хэсгийн авто замыг хааж шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-21 10:42:15

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нийслэлийн  хэмжээнд авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд буй. 


Зайсангийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугам угсралтын ажлын хүрээнд Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, борооны ус зайлуулах шугам татна. Энэ сарын 21-ний 22:00 цагт хааж, зургаадугаар сарын 22-ны 06:00 цагт нээх аж.


Мөн Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ. Энэ сарын 22-ны 22:00 цагт хааж, зургаадугаар сарын 24-ний 06:00 цаг нээнэ.


Иймд тус авто замаар зорчих тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөв. 



Related news