СЭЛЭНГЭ: Эрүүл мэндийн салбарынхан ёс зүйн мэдлэгээ тэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-24 13:41:13

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн байгууллагын салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг хамруулсан ёс зүйн сургалтыг зохион байгуулж байна.

 

“Шинэтгэлээр түүчээлсэн Салбар зөвлөл” аяны хүрээнд зохион байгуулж буй ‘’Эрүүл мэндийн байгууллагуудын ёс зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах’’ энэхүү сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ЭМГ-ын дэргэдэх  Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо хамтран явуулж байгаа юм.

 

Сургалтаар ёс зүйн зөрчлийг үл тэвчих сэтгэлгээ, шударга байдлыг эрхэмлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, ёс зүйн хэм хэмжээг сахиулах, зөрчлийг хянан шийдвэрлэх менежментийг сайжруулах чиглэлээр мэдлэг олгож байна.

 

Мөн чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар, хэсгийн хороодын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, гишүүдийг ажлын байранд нь чадавхжуулах үндсэн зорилготой сургалт болж байгаагаараа онцлог юм.

 

Related news