2016 оны төсвийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-13 09:27:08

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Төсвийн байнгын хороо 09.00 цагаас “А” танхимд хуралдаж, 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл , 2015 төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн төслийг хэлэцэхээр төлөвлөсөн байна.

Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт “Б” танхимд эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудал болон Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчллт оруулах тухай болон Үндсэн хуулийн цэцийн 13 дугаар дүгнэлтийг хэлэлцэх аж.

Харин Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагт “А” танхимд эхэлж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Ч.Ариунболд

Related news