ЮНИСЕФ: Он гарснаас хойш 1300 хүүхдийг зэвсэгт бүлэглэлүүд эгнээндээ элсүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-16 15:07:03

НҮБ. /Bernama/. Энэ он гарснаас хойш зэвсэгт хүчнийхэн болон зэвсэгт бүлэглэлүүд 1300 хүүхдийг эгнээндээ элсүүлсэн гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ пүрэв гарагт мэдэгдлээ. Ингэснээр 2013 оноос хойш зэвсэгт мөргөлдөөнд татагдан орсон хүүхдүүдийн тоо нийтдээ 17 мянгаас давсан байна.

Одоогийн байдлаар нийт 1932 хүүхдийг, тодруулбал 2015 онд 1755, энэ онд 177 хүүхдийг чөлөөлөөд байгаа ажээ.

ЮНИСЕФ-ийн мэдэгдэлд дурдсанаар, хүүхдийн эсрэг янз бүрийн хүчирхийлэл газар авсаар байна. Тухайлбал, 2013 оноос хойш 2342 хүүхэд амь үрэгдэж, эрэмдэг зэрэмдэг болж, 3090 хүүхэд хулгайлагдсан бол 1130 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ.

Мөн сургууль болон эмнэлгүүд цэргийн ажиллагааны бай болсон 303 тохиолдол бүртгэгдсэн байна.

Г.Доржханд



 

Related news