Улсын аварга малчин, тариаланчдад нэр дэвшүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж Улсын аварга малчин, фермер, тариаланч, тариаланч хамт олноор шалгаруулахаар иргэн, аж нэгжийн нэрсийг тодруулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүллээ.
Өмнөх жилүүдэд дээрх шалгаруулалтыг явуулахдаа иргэн, аж ахуйн нэгжийн сүүлийн 2 жилийн ажлын үзүүлэлтийг харгалздаг байжээ. Харин Засгийн газрын 2016 оны 12-р сарын 21 өдрийн 202-р тогтоолоор шалгаруулалт явуулах журамд өөрчлөлт орсноор “Улсын аварга” болгон өөрчилж, сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтийг гол шалгуур болгосон байна. Үүний дагуу Засаг даргын зөвлөлөөс “Улсын аварга малчин” –д нэг, “Фермер”-д нэг, “Тэргүүний тариаланч аж ахуйн нэгж”-д хоёр байгууллага , “Тэргүүний тариаланч иргэн”-д нэг иргэнийг тодруулах шийдвэр гаргалаа.
Тухайлбал, “Улсын аварга малчнаар” Баян-Өндөр сумын Говил багийн малчин С.Баасандорж, “Улсын аварга фермерээр” Баян-Өндөр сумын Говил багийн иргэн Б.Баттөр, “Улсын аварга тариаланч хамт олон” -р “Бүтлийн ундарга” , “Орхон тариа” ХХК нэрсийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам руу илгээлээ.
Б.Оюун-Эрдэнэ