Баян-Өлгийн Булган суманд өвөлжилт хүндэрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн Булган сумын нутагт цас их орж байгаагаас байдал хүндэрч байна. Сумын малчид бэлтгэсэн өвснийхөө ихэнхийг хэрэглэчихсэн болохоор өвс тэжээлээр гачигдаж эхэлжээ.
Сумын засаг дарга Ж.Бауыржан утсаар мэдээлэхдээ, -Өнгөрсөн онд манай сум мал сүргээ 14 мянга гаруй толгойгоор давуулан өсгөж 135 мянга гаруй толгой мал тоолуулсанаас 68500 толгой мал Дэлүүн сум болон Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан сумдын нутагт оторлож явна. Үлдсэн малын ихэнх хэсэг нь Улаанхус багийнхан, оторлож амжаагүй. Цас нэмж орсоор байна. «Жол» компанийн хоёр трактор Улаагчины давааны цасыг арван хоёрдугаар сарын хорин наймныг хүртэл арилгаад, мөнгөний асуудлаас болоод буцаад явсан, замын асуудал ч эрсдэлтэй байна гэв.
Ш.Айзаря