Ерөнхийлөгч Доналд Трампын хориг Монголд хамааралгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-13 09:52:36

Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсээс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын баталсан цагаачлалын хоригийн тухай ташаа мэдээлэл тархаж байгаатай холбогдуулан албан ёсны залруулга гаргав.

Тус залруулгад "Ард түмнээ гадаад үндэстнүүдийн террорист халдлагаас хамгаалах” Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай уялдан гарч буй аливаа цуу яриаг Улаанбаатар хот дахь АНУ-ын ЭСЯ-ны зүгээс залруулж байна. Монгол улс нь энэхүү зарлигт тусгайлан дурдсан 7 орны нэг биш" гэжээ. 

Тодруулбал, лалын шашинтай 7 улс буюу Иран, Ирак, Ливи, Сомали, Судан, Сири, Йемен орны иргэд, цагаачдыг АНУ-ын нутаг дэвсгэр рүү нэвтрэхийг түр хугацаанд хориглохоор хоригт тусгасан юм.

Б.Туул

 

Related news