Дундговь аймгаас 5 малчин Монгол Улсын аварга малчин болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-02-13 21:54:43

Бичин жилд Дундговь аймгаас 5 малчин Монгол Улсын аварга малчин цол өргөмжлөлийн эзэн болж байна. Монгол Улсын сайн малчин цол өргөмжлөл энэ жилээс эхлэн "Аварга малчин" болж өөрчлөгдөж байгаа бөгөөд аварга малчны шалгаруулалтад тус аймгаас 6 малчныг тодорхойлон холбогдох яаманд илгээгээд байсан юм.

Мал сүргээ өсгөж, үүлдэр угсааг сайжруулан, ашиг шимийг нэмэгдүүлснээр мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, хөдөө аж ахуйн салбар дахь төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлж яваа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Сайнцагаан сумын Тэвш багийн малчин Ш. Ганхуяг, Дэлгэрцогт сумын Баянбулаг багийн малчин Б. Тагарваа, Дэрэн сумын Саруул багийн малчин Б. Эрдэнэбаяр, Гурвансайхан сумын Гурвансайхан багийн малчин Н. Ганхуяг, Адаацаг сумын Ар Урт багийн малчин Ё. Өлзийтбат нар Монгол Улсын Аварга малчнаар шалгарлаа.

Улсын аварга малчны цол тэмдгийг улаан халзтай  өргөө гэр дагалдана. Аварга малчдын шагналыг гардуулах тов энэ долоо хоногт гарах юм байна.

Т. Отгонтуяа 

 

 

 

 

 

Related news