Уурхайн улны нүүрсийг ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-07 13:47:11

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг дахь Адуунчулууны уурхай нүүрсний чийглэгийг бууруулан уланд тогтсон усыг шүүрүүлснээр уурхайн улны нүүрсийг авч олборлолтын зардлаа хэмнэж байна.

Өнгөрч буй өвөл Уулын хэсгийн ажилчид өрөмдлөг тэсэлгээний зардлыг бууруулж өвлийн улиралд хөрс хуулалт явуулахын тулд заавал тэсэлгээ хийхгүй байх боломжийг бүрдүүлснээр нүүрс олборлолтын ажлын явцыг хөнгөвчлөөд байгаа юм. Тэд нүүрсний чийглэгийг бууруулахын тулд уурхайн уланд ус шүүрүүлэх усан санг 2,5 м-ийн гүнд суулгасан байна. Адуунчулууны уурхай 2016 онд Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-д 480 мянган тн, хэрэглэгчдэд 81 мянган тн нүүрс олборлон нийлүүлжээ.

Одоогоор тус уурхайд олборлоход бэлэн 180 мянган тн, нээгдсэн 250 мянган тн нүүрсний нөөц бий.

Б.Туяа  

Related news