2020 он гэхэд Токиод тэнгэр баганадсан 45 барилга баригдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-04-17 17:09:26
ТОКИО. /Bloomberg/. 2020 оны зуны Олимп нээгдэх үед Японы нийслэл Токио хотод  тэнгэр баганадсан 45 барилга сүндэрлэх болно.

Ирэх гурван жилийн хугацаанд манай улсын нийслэл хотод өнгөрсөн гурван жилд баригдсанаас бараг 50 хувиар илүү олон өндөр барилга сүндэрлэнэ гэж Японы оффисын түрээс ба үл хөдлөх хөрөнгийн талаар зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Sanko Estate” компанийн ахлах шинжээч Тоёказү Имазэки “Bloomberg” телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

2012 оны сонгуулийн дараа Ерөнхий сайд Шинзо Абэгийн хэрэгжүүлж эхэлсэн эдийн засгийн хөтөлбөр буюу “Абэномимкс”-ийн ачаар Японы санхүү тэлж, мөнгөний бодлого зөөлөрсөн нь шинэ барилгууд олноор сүндэрлэн босоход нөлөөлж байна гэж тэрбээр хэлсэн байна.

Мөн өндөр барилгууд олноор барих болсон нь “Токио-2020” Олимптой холбоотой гэж Имазэки ярьжээ.
Г.Доржханд
 

Related news